Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох – www.vsmca.mn
Тоон гарын үсгийн гэрчилгээг олгохын тулд крипто PKI модуль бүхий тусгай тээгчид Хос түлхүүр, Гэрчилгээний хүсэлт үүсгэх ба гэрчилгээг олгосны дараа уг зориулалтын тээгчид суулгаж ашиглана. Энэ тээгчийн нэг төрөл нь Крипто модуль бүхий Э-Токен төхөөрөмж юм. Иймээс байгууллагын Тоон гарын үсгийг анх авахдаа заавал Э-Токен төхөөрөмж дээр бичүүлж авах ба уг төхөөрөмжийг нэг удаа худалдаж авсан байхад дахин гэрчилгээ нэмж бичүүлэх зэргээр байнга ашиглаж болно. Э-Токен төхөөрөмж нь өөртөө хос түлхүүр үүсгэж, нууцлан хадгалах крипто модуль бүхий тусгай төхөөрөмж бөгөөд Тоон гарын үсгийн гэрчилгээнээс бусад мэдээлэл хадгалах, зөөвөрлөхөд зориулагдаагүй.